Улаанбаатарт 16-18 градус дулаан

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Өнөөдөр ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох бөгөөд Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 16-18 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: солигдмол үүлтэй шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүнхойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top