Ч.Хоролсүрэнгийн цэрэг А.Баасандорж зугтахаа больсны учир юу вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

МИАТ-ийн луйврын хэргээр ял сонссон Ч.Хоролсүрэн нарын хэрэгт  Олон Улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээг 10 дахь жилдээ үзүүлж байгаа “Air Market”компанийн удирдлагууд ч холбоотой талаар хэдэн сарын өмнөөс яригдсан. “Air Market”компани нь Ч.Хоролсүрэнгээр хэсэгтээ овоглосон “Монголиан Эйрланс” компанийн охин компани бөгөөд удирдлагууд хоорондын харилцаа нь олон жилийн өмнөөс эхтэй аж. Түүнчлэн Ч.Хоролсүрэнг 2008-2010 онд МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байх үед цэргүүд нь байсан А.Баасандорж, н.Хатанбаатар нар Air Market”-ийг удирддаг бөгөөд тэднийг хууль хяналтын байгууллагынхан баривчлах ажиллагааг эхлүүлэх үеэр Сингапур улс руу зугтсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл“Air Market” компанийн захирал А.Баасандорж Сингапураас буцаж ирсэн. Тэгээд зогсохгүй мэдүүлэг өгч эхэлжээ.

Тэгэхээр оргон зайлсан А.Баасандорж гэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ирж байгаа нь, өөрийгөө энэ хэргээс мултарсан нөхдүүдийн тоонд оруулж тооцсондоо бус харин хэрэгтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөхөөр ирсэн бололтой. Ч.Хоролсүрэнг хэргээс мулталж үлдээх гээд байна гэх мэдээлэл гарах болсон энэ үед ирж байгаа нь, нарийн төлөвлөсөн үйлдэл ч байж болохыг үгүйсгэх аргагүй.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top