Сурагчийн дүрэмт хувцасны талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

- НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө зочид” буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

-       Хотын дарга  10.00 цагт газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр иргэдтэй уулзалт хийнэ.

МН мэдээллийн төвд 11:00 цагт Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс БОНХЯ болон Нийслэлийн удирдлагаас Ой модны хулгайтай тэмцэхийг шаардах асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

11.00 цагт Гэр хорооллын иргэдийн санаачлага оролцоотой хийгдсэн ажлыг танилцуулах арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хотын Ерөнхий менежер Б.Бадрал холбогдох албаныхан оролцоно.

МН мэдээллийн төвд 11:30 цагт Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөн хуйвалдаан хэрээс хэтэрч буй талаар Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн холбоодоос мэдээлэл хийнэ.


11.00-15.00 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V дугаар хуралдаан Сонгинохайрхан уулын бэлд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top