Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани шугам засвар хийхтэй холбогдуулан өнөөдөр хэд хэдэн газарт цахилгаан таслахаар болсон байна. Энэхүү засварыг өчигдөр хийх байсан ч бороо орсны улмаас ийнхүү өнөөдөр гүйцэтгэж байгаа аж. Уг ажлыг 10.00-18.00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 16 цэгт завсрын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан цахилгааны хязгаарлалтыг хийх юм байна.

         Цахилгаан хязгаарлах газруудын байршил

-ХУД-ийн Био, Сонгины амралтын чиглэлд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг 14.00-16.00 цаг

-СХД-ийн 22 дугаар хороо Тахилтад 11.00-14.00 цаг

-СХД-ийн 20 дугаар хороо 10.00-16.00 цагийн хооронд

-БГД-ийн Хүрээ, Дэнж өргөө орчимд 10.00-18.00 цагт

-Төв аймаг, Багахангай дүүргийн цахилгааныг 10.00-19.00 цагт

-БЗД-ийн 23 дугаар хороо Улиастай, Сургуулийн гудамжууд 11.00-18.00 цагт

-ЧД-ийн хоёрдугаар  хороо Сансар кабелийн телевизийн орчим буюу хоёрдугаар  40 мянгатад  10.00-18.00 цагт

-ЧД-ийн 12, 13 дугаар хороо Булагийн, Сургуулийн гудамжуудын цахилгааныг 11.00-18.00 цагийн хооронд тус тус тасалж засвар үйлчилгээ хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top