НИТХ-аар ”Өргөө” зочид буудлын асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэллээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл  “Газрын харилцаа, хот байгуулалт”-ын чиглэлээр “UB palace”-ийн их танхимд иргэдтэй санал бодлоо солилцоно.  Уулзалтын үеэр иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 газрын байршлыг дэлгэрэнгүй мэдээлж, хэзээнээс эхлэн газар өмчлүүлэх ажил эхлэх тухай, барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрх олгох харилцааны талаар холбогдох албаныхан нээлттэй мэдээлэл хийх юм. Уулзалт 13.00 цаг хүртэл үргэлжилнэ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top