Аймгуудыг нийслэлтэй холбох зам хугацаандаа ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “2013 онд зургаан аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох” зорилтыг хэрэгжүүлэх болон авто замын барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх Дундговь, Өмнөговь аймгуудад хэрэгжиж буй авто замын барилгын ажлын явц байдалтай танилцлаа. Зам тээврийн ажил гүйцэтгэгч компаниудад зам барилгын ажлыг гэрээт хугацаандаа чанартай барьж дуусган ашиглалтад хүлээлгэж өгөхийг үүрэг болгож замын явц хэдэн хувьтай байгаа талаарх мэдээллийг сонссон. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ямартай ч цаг агаарын байдлаас шалтгаалж ажил удаашралтай байгааг дуулгасан. Гэсэн ч товолсон хугацаандаа замыг хүлээлгэн өгнө гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top