”Эрдэнэт үйлдвэр”-ийн 35 жилийн ойн баяр тохиож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн өнөөдөр 35 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн уг үйлдвэрт шагналын хур буужээ. Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтнууд Эрдэнэт овоонд хүндэтгэл үзүүлэх бол харин маргааш ойн баяраа тэмдэглэж жагсах аж.  

 "Эрдэнэт үйлдвэр нь анх 1978 онд ОХУ болон Монголын Засгийн газрын гэрээний дагуу Эрдэнэт овооны орд газар байгуулагдаж байсан юм. Одоо жилд  25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр Зуны манлай бүтээн байгуулалтын эзнээр тодорч, 2010 онд дэлхийн шилдэг аж ахуй нэгжүүдийн нэгээр шалгарч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top