Дэлгүүрүүд гэрээгээ зөрчжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

"Хүнсний эрхийн бичиг"-тэй хүнс нийлүүлэх эрх авсан нийслэл хотын 600 орчим дэлгүүр гэрээгээ зөрчсөн талаар мэдээлэл иржээ. Тус дэлгүүрүүд хугацаа дууссан, муудсан, зарагдахгүй байгаа бүтээгдэхүүнийr иргэдэд олгосон гэж “Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар” мэдээллээ. Ийнхүү тус газрын халамжийн асуудал хариуцсан газрын дарга н.Лхагвасүрэн зөрчил гаргасан дэлгүүрийн гэрээг цуцлах, дахин сонгон шалгаруултад оруулах арга хэмжээ авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top