Хяналтын камеруудад өдөрт 300-500 орчим зөрчил бүртгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж, зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн хуудас гэрийнх нь хаягаар очиж эхлээд буй билээ. Хэдийгээр зарим жолооч нарын хаяг тодорхойгүйгээс торгуулын хуудас буцаж ирж байгаа ч журам хэрэгжиж эхэлсэн эхний 15 хоногийн байдлаар нийт 1579 иргэн бэлэн бусаар  торгуулийн мөнгөө төлөөд байгаа аж.

Энэ хугацаанд замын хяналтын камеруудад өдөрт 300-500 орчим зөрчил бүртгэгдэж байгааг албаны хүн мэдээллээ. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгааг мөн  дуулгалаа.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top