Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Хичээлийн шинэ жил ойртсонтой холбогдуулан “Дүнжингарав худалдааны төв”-д 12:00 цагаас хийчээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд хичээлийн бүх төрлийн хэрэгсэл, бэлэн хувцас,  их дээд сургууль, сургалт зуучлалын төвүүд, компьютер, гар утас зэрэг оюутан, сурагчдын бүхий л хэрэгцээг хангах нэгдсэн том үзэсгэлэн, худалдаа болж байна. Оюутан сурагч та бүхэн 9 сарын 1 үзэсгэлэн, худалдааг зорин ирснээр хичээлийн бүх төрлийн хэрэгслээ хамгийн өргөн сонголтоор, хамгийн хямд үнээр нэг дороос худалдан авах боломжтой юм. Уг үзэсгэлэн худалдаа 08.16-09.01-ний өдрийг дуустал зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top