Голын усны түвшин нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Чулуут, Чигэстэй, Богд, Заг, Шаргалжуут, Онги, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр, Барх, Эг болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-145 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хараа-Дархан, Сөгнөгөр-Сөгнөгөр, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-35 см давсан бол Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Харин маргааш Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 2-5 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Чулуут гол Өндөрулаан сум орчмоор 10 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 15 см тус, тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top