Оёдолчдын холбооноос Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Сурагчдын дүрэмт хувцастай холбогдуулан Монголын оёдолчдын холбооноос мэдээлэл хийлээ. Компаниудын дунд тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий цөөн хэдэн том компанид сурагчдын дүрэмт хувцсыг оёх ажлыг даалгасан нь хууль зөрчсөн үйлдэл. Үгсэн хуйвалдсан тус үйлдлийг ШӨХТГ-аас буруутай гэж үзэн зөрчлөө арилгахыг шаардаж байхад одоо хүртэл зөрчлөө арилгалгүй ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь хууль бус гэж оёдолчдын холбооныхон үзэж байгаа аж. Мөн өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр ҮХААЯ-аас албан ёсоор хариу өгөхийг ШӨХТГ-аас шаардсан байхад одоог хүртэл хариу өгөөгүй байгаа нь төрийн хуулийг эс хүндэтгэсэн асуудал гэв.

Цаашлаад нийслэл болон хөдөөгийн сургуулиудтай гэрээ байгуулж, шинэ дүрэмт хувцсыг заавал авахыг шаардсан нь гэх энэ бүх үйлдлийн цаана ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал байгаа гэдгийг хэлээд энэ үйлдлээ даруй засч, ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлэхийг шаардсан юм.

Монголын 30 гаруй мянган оёдолчин ажилгүй сууж байхад 1-2 том үйлдвэрт сурагчдын дүрэмт хувцас олгох ажлыг даалгасан нь дэндүү явцуу байна гэж тэд үзэж байгаа аж. Мөн оёдолчдын холбооноос Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
prd(202.126.89.174) 2013 оны 08 сарын 21

Төр ажлыг нь булаажажилгүй болгоод байна шүү дээ. Бурууучраас яриад байгаа юм . Орхиж болно . Хожим олон компани хохирно.

0  |  0
prd(202.126.89.174) 2013 оны 08 сарын 21

Золжаргалын ард нь Алтанхуй байгаа

0  |  0
ccc(202.55.191.35) 2013 оны 08 сарын 16

ajl olj hiigeechee zugeer yund n suugaad bga yum

0  |  0
zochin(122.201.18.47) 2013 оны 08 сарын 16

odoo eronhiilogch bolood avsan yum chini chihgui tolgoi l gesen ug

0  |  0
Top