Цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд бүртгэнэ гэж БШУЯ-наас зарласан билээ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм. Ийнхүү ангилж байгаагийн шалтгаан нь хуучин хүүхдүүдээс явахгүй хүүхдүүдийн орон тоог тооцох зорилготой ажээ. Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулна. Цагаан хорхойн шинжилгээний тухайд цэцэрлэгт бүртгүүлсний дараа авахаар болжээ.  Таны хүүхэд цагаан хорхойтой гарлаа ч орон тоог нь эмчлээд иртэл хадгалж байхаар зохицуулалт хийж байгаа юм. Мөн таны хүүхэд цэцэрлэгийн насных ч орон тоо байхгүйгээс хамрагдаж чадахгүй үлдэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Ингэхдээ цэцэрлэг болгоны гадаа, хуучин явж байгаа хүүхдийн тоо, нийт ангийн тоо, хэчнээн хүүхдийн багтаамжтайгаас хэдээр хэтрүүлж авч байгаа, энэ жил хэдэн хүүхэд шинээр элсүүлэх юм гэдгийг ойлгомжтой, нэг бүрчлэн тайлбарлаж бичих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top