Нарантуул зах 19, 20-ны өдрүүдэд ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Халдвартын автобусны буудлаас Нарантуул зах орох замыг засаж янзлахаар болжээ. Иймд эдгээр өдрүүдэд Нарантуул худалдааны төв амрах юм байна. Энэхүү замыг зассанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор нэмэгддэг автозамын ачааллыг бага ч гэсэн бууруулж чадна хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тус худалдааны төвийн удирдлагуудад Нийслэлийн захирагчийн ажпын албанаас мэдэгдэх хуудас илгээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top