Дөнгүүлсэн нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Оросын алдарт дуучин Филипп Киркоров амархаар нэгэн зочид буудалд буухдаа нэг сайн дөнгүүлжээ. Тэрбээр буудлын өрөөнд ортол бүх зүйл нь замбараагүй, үлээдэг резинэн хүүхэн, ширээн дээр нь кокаин байх аж. Киркоров буудлын ресепшинд очиж энэ тухай хэлэх хооронд Дөнгөлтийн багийнхан өрөөний хамаг юмыг цэвэрлэж амжина. Дараа нь түүнийг усанд орох хооронд нохой гарч ирнэ. Тэр нохойг Филя гэдэг нь бүр ч инээдтэй. Яагаад гэвэл алдарт дуучин Филиппийн богино нэр нь Филя шүү дээ. Филипп энэ нохойноос арай гэж зугтаангаа хараал урсгаж өгч байх юм. Оросын попын хаан ийм өрөвдөлтэй байдалд хэзээ ч орж үзээгүй байх. Нөгөө нохой Киркоровын хайртай Кристен Диорын тансаг эдлэлийг юу ч үгүй хивж орхисныг харж байгаа биз. Дараа нь өөр хүний ачааг Филиппт авчирч бүр ч уурыг бадраажээ. Тэгээд зогсохгүй бас гарын мөнгө нэхээд зогсоод байна аа, үйлчлэгч нь. Сүүлдээ Киркоров утсаар ярих гэж хөх инээд хүргээд хаях аж. Сүүлдээ тэр өөрөө ресепшн дээр явж очтол хар арьст үйлчлэгч угтана. Мань эр орос хэл байтугай англи ч мэдэхгүй аж. Биеэ барьж чадахаа больсон Филипп "Та нар шар хэвлэлээр намайг адсага шиг ааштай гэдэг. Би бол сахиусан тэнгэр шиг л хүн" гэх мэтээр цамнаж өгч байна. Сүүлдээ түүний өрөөнд тачаангуй үйлчлэгч орж ирнэ. Киркоров түүнийг хөөж явуулах гэж үйлээ үзээд сүүлдээ гараас нь очоод чангаатал.... Ингээд л Киркоров дөнгүүлснээ мэдэж, "Зүрхний шигдээс тусах шахлаа" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top