Шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Өнөөдөр Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Уг тоног төхөөрөмж 1.7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд эх, нярайн тусламж үйлчилгээнд ашиглах аж. Тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд унтуулгын аппарат, 18 эмнэлэгт өнгөт допплер бүхий хэт авиан оношилгооны аппарат, 12 аймагт дутуу төрсөн нярайг зөөвөрлөхөд зориулсан инкубатор, клиник-иммунолог оношилгооны автомат ELISA аппарат, эх, ургийн бүх үзүүлэлтүүдийг хянах зориулалттай төвлөрсөн систем, хүндэрсэн эх, нярайн цусан хангамжийг хэмжих аппаратыг хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top