Доржийн гудамжийг өнөөдөр хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг "Беринг" ХХК өргөтгөн шинэчилж байна. Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш дараахь хуваариар зам хаахаар Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай тус тус зөвшилцөн шийдвэрлэжээ.

8 сарын 16 - 8 сарын 21 - Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлээд замын хучилт хийж нээнэ.

8 сарын 21 - 8 сарын 24 - Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээнэ.

8 сарын 24 - 8 сарын 29 - Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top