Дугаарын хязгаарлалт найман хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Нийслэлийн удирдлагын зөвлөл өнөөдөр хуралдаж наймдугаар сарын 24-нөөс авто машины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор ялган, замын хөдөлгөөнд оролцуулж байхаар боллоо. Тодруулбал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг наймдугаар сарын 24-31-нийг хүртэл найман хоногийн хугацаанд мөрдөх ба Нийслэлийн засаг даргын захирамж гарсаны дараа мөрдөж эхлэх юм байна. Энэ нь олон зам засвартай байгаа болон хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор нийслэл дэх замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байдлыг зохицуулахаар ийнхүү тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг мөрдөх аж.  

Энэ сарын 24-31-ний өдрүүдэд буюу найман хоногийн турш 07.00-21.00 цагийн хооронд үргэлжлэх ба эдгээр өдрүүдэд одоо мөрдөж буй гараг бүрт өөр, өөр дугаарын хязгаарлалтыг давхар мөрдөхгүй, тэгш, сондгойгоор л ялгах юм байна. Түүнчлэн уг хязгаарлалтын үеэр троллейбус үнэгүй үйлчлэхээр болжээ.

Авто машины дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 1-нээс эхлэн гараг бүрийн ялгавартайгаар эргэн хэвийн байдалдаа орох юм байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
turuu(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

bat-uul dargad amijilt husii amalsan ajilaa ingej hiivel amijilt huseed ch nemergui bhdoo

1  |  0
т(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

niitiin erkh aashgiin uudnees dugaariin hzgaarlalt hiij bgaa meteer yariad b ene ni her onovchtoi yum bol ene hzgaarlaltand yamar huumuus hamragdaj baina ve geheer ger buliin heregtseend 1 avto mashitai humuus l orj baina daa yalanguya zahiin horoololiin humuus ted yum yumnaasaa hol bas 2 mashintai boloh mongogui

1  |  0
ddd(24.17.10.88) 2025 оны 03 сарын 13

Zugeer Tailbarlaad ugchuuche Hu neg negnee teneg mal aarn duudaad Mongolchuud evtei bhdaa huchtei shudee

1  |  0
etaew(182.160.2.147) 2025 оны 03 сарын 13

teneg mal we iim ym oilgohgvi chinii mashin neg udur yawaad neg udur amarna zayu

1  |  0
lklk(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

tegeed hed deh udur n yaaj ywhiinbeeeee

1  |  0
Top