“Нарантуул” ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг өнөөдөр, маргааш хоёр өдөр засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх  энэ өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top