“Би бол монголд төрсөн монгол реппер” хэмээдэг, өөрийн дуулах өнгө аяс, онцлогоороо Hip Hop сонирхогч залуусыг байлдан дагуулсаар байгаа дуучин залуу бол яахын аргагүй Gee буюу Т.Мөнх-эрдэнэ юм. Тэрбээр уран бүтээлдээ эх оронч үзэл, өөрийн ертөнцийг үзэх үзэл, нийгмийн болж бүтэхгүйг зоригтой тусгаж, хатуу ширүүн үгээрээ шулуун шударгаар шүүмжилдэг билээ. Зарим хүмүүс түүнийг дуу дуулах биш хараал урсгадаг гэдэг ч зарим нь түүнийг үлгэр дуурайллаа болгосон байдаг. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй ч баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Ингээд та бүхэндээ дуучин Gee-гийн хуучраагүй зургуудыг хүргэе.

Сэтгэгдэл ( 2 )
GAIGUI YUM BAIH GESEN CHIN HOGIIN PIZ L BNA LEE SH DEE AVAH YUM BGUI.