Энэ сарын 17-ны өдөр буюу бямба гарагт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 1492 дуудлага ирснээс 31 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бүртгэн шалгаж байна. Үүнд аллага нэг, хүчингийн хэрэг хоёр, хулгайлах тав, танхайрах зургаа, зам тээврийн хэрэг 15, осол 19 бүртгэгдэж, 17 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ. Харин өчигдөр буюу ням гарагт гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэнээс 26-ынх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 2, хүчиндэх 1, хулгайлах 5, дээрэмдэх 3, танхайрах 5, зам тээврийн хэрэг 12, осол 14 бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 14-р хороо "Нарантуул" захын зүүн хаалган дээр 2 сая төгрөгөө хулгайд алдсан хэрэг гарчээ. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд автомашинтай явж байсан 30 орчим насны эмэгтэй хүнийг 30 орчим настай залуу анхаарлыг нь сарниулж байгаад автомашин дотроос нь хоёр сая төгрөгийг нь хулгайлсан хэрэг тус тус гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )