Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Michelle” зочид буудлын дөрвөн давхраас тус буудалд менежер хийдэг эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүний унасан өрөө тус буудлын эзэн болох Солонгос улсын иргэний өрөө байсан юм. Иймээс хэрэг гарсан даруйд түүнийг өөр нэг Солонгос иргэний хамт саатуулаад байсан ч хэрэг хийсэн эсэх нь тогтоогдоогүй учир батлан даалтад гаргасан юм. Түүнчлэн Солонгос улсын хоёр иргэн тус эмэгтэйг өрөөнд нь орж ирэнгүүтээ цонхоор үсэрсэн буюу амиа хорлосон хэмээн мэдүүлэг өгсөн. Гэхдээ талийгаач эмэгтэйн хувьд тун удахгүй Австрали улсад суралцахаар явах гэж байсан тул энэ нь түүнийг амиа хорлох ямар нэгэн шалтгаан байгаагүй буюу бусдын гарт амиа алдсан гэдгийг баталж байгаа хэмээн ар гэрийнхэн нь тайлбарлажээ. Ямартаа ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гарсан өдөр дөрвөн давхраас унаж амиа алдсан хохирогч бүсгүй тухайн хоёр солонгос иргэний хамт архи ууж байсан аж. Энэ талаар цагдаагийн байгууллагын холбогдох албаныхан "хамт архи ууж байсан байх магадлалтай" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )
Oilgomjtoi uursduu alchihaad hudlaa yriad zivuun novshnuud ve. Neeree tsonhoor shidchiheesee bilee
Өмхий солонгосуудыг зайлуулаачээ. Юун энд даам гарцан суугаад байгаан бэ. Эсвэл өөрсдийг нь цонхоор шидчихээчээ. Тэгээд хэргээсээ айгаад амиа хоролчиж гээл хэлчихгүй юу.
ter huuhniig hen helburuu humuusteiarhi uuj samuur gesiin . huuhnuud ee uursduu uhaalag bai l daa . arhitamhigadaadin munguteihumuusthul aldajtenegtejyavdagta narin buruu ih bii shuu .
yostoi hudlaa shuu irgenee umguulj chaddaggui mongolchuud chin yachihsan yum bee
Manaihan yagaad suk tavuad yavuulchdiin be...gadaad geher l bugsuin doloochih shahahin bilioooo
Huchindeed arhi uguud tsonhoor shidsen baih magadlaltai yum baina.