ГССҮТ-д хулгай оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Өнгөрөгч пүрэв гарагт буюу энэ сарын 15-ны өдөр ГССҮТ-д хулгай орж 11 сая төгрөг алдагдсан байна. Энэхүү хэргийг тодруулбал,  Баянгол дүүргийн долдугаар хорооны ГССҮТ-ийн кассын өрөөнд цонхны төмрийг нь эвдэн оржээ. Хэргийн мөрөөр цагдаагийнхан очиход тус өрөөнд байрлах сейфнээс 11 сая төгрөгийг хулгайлсан байжээ. Уг хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top