Г.Уянга иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тууштай ажиллана гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг асуудлаар тэнд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын зүгээс гомдол гаргасаны дагуу Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянаж шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэдгийг дурдсан юм.

Тэгэхгүй бол хэн нэгэн түрээслэгч нөхрийн хууль бус үйлдэл нь олон зуун хүний эрх ашгийг хохироох, улмаар ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн үнийг нэмсэнээр өргөн хэрэглээний барааны үнийг автоматаар өсгөх, мөнгө авсан баримт бичиг өгөлгүйгээр мөнгө нэхэх, тусгай зөвшөөрөл дамлах асуудал байнга гарах болсон нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрлэх ёстой нэн тэргүүний асуудал болоод байна. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Г.Уянга нь тус газартай хамтран татвар төлөгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.171) 2013 оны 08 сарын 19

Chi bid 2 yugaa chaddag ym.Solioorch solioorch garsan.Amlalt boloh2500000g n uguulsen n aliw.Gishuun bolood zugeer sul tsalin awaad chi l hojij bna Uur hend ashig garsan ym.

0  |  0
zochin(202.179.26.171) 2013 оны 08 сарын 19

Chi bitgi yu ch hiij chadahgui baij ym ym ruu uschij orood bai.Aliw.Amalsan amlaltaa ug geed solioorch solioorch gishuun bolson.Odoo ugsun n haana bga ym.Nel gazar siimhii garwal teren deer n duruuluud guidegee bolioo.

0  |  0
монгол(83.26.201.104) 2013 оны 08 сарын 19

урт цагааныг бас шалгах хэрэгтэй уянга аа

0  |  0
Top