1740 хүүхдийн ор шинээр бий болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Нийслэлийн Боловсролын газар төрийн өмчийн цэцэрлэгийн агуулах, Багшийн хөгжлийн өрөөг тохижуулж, бүлгийн зориулалтаар ашиглах судалгаа хийжээ. Энэ ажилтай холбогдуулан ирэх хичээлийн жилд 25 цэцэрлэгийн 32 агуулах, Багшийн хөгжлийн өрөөг бүлгийн зориулалтаар ашиглахаар болсон байна. НИТХ-ын тодотголоор 32 ангийг тохижуулахад шаардлагатай 990 сая төгрөгийг баталж, өнгөрсөн долоо хоногт гэрээ байгуулсан бөгөөд энэ сарын 25-н гэхэд эдгээр ангийг тохижуулж дуусах аж. Ингэснээр 1740 хүүхдийн ор шинээр бий болж байгааг онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top