Хоёр сургууль гурван цэцэрлэг шинээр ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ хичээлийн жилд 122, 123 дугаар сургуулийн барилга, 150 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, энэ ондоо багтаж хоёр сургууль, гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орох гэж байна.  Түүнчлэн нурааж шинээр барьж буй 22, 70, 92 дугаар сургууль энэ оноос үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээр сургуульд 3000 гаруй суудал нэмэгдэж байгаа юм. НИТХ-ын тогтоолоор нийслэлд 83 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тодорхой болгожээ. Цогцолбор бүр 280 хүүхдийн багтаамжтай сургууль, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байх юм. Ирэх жил 20-ийг нь барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын иргэд(203.91.112.12) 2013 оны 08 сарын 20

Сайн байна гагцхүү хөдөөний нүүдлийг барих бодлого хэрэгтэй байна. Хотод ирж буй хөдөөнийхөнөөс 1 сая төгрөгний татвар авч байдаг журам гаргаачээ чадахгүй хүмүүс нь хотоос зайдуу 50 км амьдардаг юм байгаа биз арай дэндэж байна хаа сайгүй хашаа хатгаад бааж шээгээд хог шатааж утаа үйлдвэрлээд арчаагүй соелгүй амьтадаар хот дүүрлээ

0  |  0
Top