Хоорондоо маргалдсанаас болж найз бүсгүйгээ цонхоор түлхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Нийгмийг түгшээх аймшигт хэргүүд өдөр бүр гарсаар байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 17 хороонд энэ сарын 18-нд иргэн Н найз бүсгүйгээ цонхноос түлхжээ. Учир нь хосууд хоорондоо муудалцаж бүсгүйг тагтан дээр гарах үед нь  залуу нь түүнийг түлхэж, тэнцвэр алдуулан унагасан гэнэ. Одоогийн байдлаар хохирогч бүсгүйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top