Төрийн өмчийн хорооноос мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Төрийн өмчийн хороо/ТӨХ/-оос алдагдлыг бууруулах ажлын хэсэг томилогдож ажиллаж эхэллээ. Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежментийн талаарх сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагуудад ТӨХ-ны даргын зүгээс  өнөөдөр 11 цагаас ТӨХ-ны байранд мэдээлэл өгөх юм байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн  байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 тэрбум төгрөгийн  алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудын  алдагдлын шалтгааныг судалж ашигтай ажиллуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ТӨХ-ны дарга томилж өөрөө удирдан ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top