Залуучуудын баярын өдөр тохионо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Жил бүрйин 8 дугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр байхаар Нийтээр тэмдэглэх байрын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол улсын хууль 2003 онд заасан байдаг.

Мөн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1999 оны 54/120 тоот тогтоолоор заасан бөгөөд энэ жилийн Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын шилжилт хөдөлгөөн: Хөгжил рүү тэмүүлэх нь” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл болсон залуучуудын хөгжлийн талаар Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, зорилт, дэлхий нийтийн чиг хандлага, Олон улсын залуучуудын өдрийн үндсэн сэдэв болсон залуучуудын шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар бүх түвшинд авч хэлэлцэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгэм, олон нийт, залуучуудын ухамсар, сэтгэлгээг өөрчлөх, тэдний хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-аас санаачилан Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар орсон ба тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгрүүлэх ажлын төлөвлөгөө батлаж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top