Төмөр замын хөгжлийн талаарх асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Маргааш “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болох гэж байна. Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн эсуудал”, “Монголын геоорон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд” зэрэг сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьж, Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцэх юм байна. Уг хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top