Дулааны станцын ажил маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Баянзүрх дүүрэгт барих Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг маргааш албан ёсоор нээхээр болжээ. Амгалангийн дулааны станцын барилгын ажлын нээлтэд Ерөнхий сайд оролцох юм байна. Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоногт үлдсэн айлуудыг нүүлгэн шилжүүлбэл ажлаа эхлэх боломжтой болж байгаа аж. Хотын захиргаанаас нийт зургаан тэрбум төгрөгийг  33 айлд нөхөн төлбөр хэлбэрээр олгожээ. Одоогоор газар тэгшлэх зэрэг ажлууд эхэлсэн ч маргааш албан ёсоор тууз хайчлан, нээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top