Аспиран хүүхдэд хортой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Та хүүхдээ халуурахад нь аспиран өгдөг үү?. Тэгвэл 17-оос доош настай хүүхдүүдэд аспиран өгч болдоггүй гэнэ. Учир нь вирусын халдварын үед халуун бууруулах зорилгоор аспириныг хүүхдэд хэрэглэхэд Reye-ийн хамшинж гэдэг олон эрхтэнд нөлөөлж, амь насанд аюул учруулж болохуйц эмгэгийг үүсгэдэг байна. Reye-ийн хамшинжийн шалтгаан бүрэн тодорхойгүй боловч вирусын халдварын үед аспирин хэрэглэсэн тохиолдол нийт тохиолдлын 90%-ийг эзэлдэг аж.  

Энэ хамшийн үед тууралт гарах, бөөлжих, элэг гэмтэх, тархи гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top