Хоёр настай хүү усанд энджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Сүүлийн өдрүүдэд бороо их орсны улмаас гол, мөрний усны хэмжээ нэмэгдсэн байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт М нэртэй хоёр настай эрэгтэй хүүхэд усанд осолдож, эндсэн харамсалтай хэрэг гарчээ. М-ыг Хараа голын гүүрний орчим осолдсон байхыг олсон байна. Энэ мэт болгоомжгүй байдлаас үүсэх аюулаас сэргийлж анхаарал  болгоомжтой байхыг албаныхан дахин дахин анхааруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top