Их аварга Д.Дагвадорж жүжигчин Н.Ялалтын нуруун дээр маадайв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Соёл спорт аялал жуулчлалын яам “А-Capella” студитай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулж буй. Эл шоунд оролцож буй Их аварга Д.Дагвадоржийг унадаг дугуйн уралдааны үеэр бахардан унасан хэмээн шуугилдсан ч барианд орсныхоо дараа амарч хэвтсэн үеийнх нь зургийг дарж амжсан овжин нэгэн дээрх цуурхалыг тараасан нь батлагдсан. Тэгвэл саяхан болсон сур харвааны төрөлд оролцохдоо ээлжит дуулианаа тарьсан нь жүжигчин Н.Ялалтыг "унаж" 20 метр хол "давхиулсан" явдал байлаа. Тэрбээр сур харвааны үеэр мөрийцсөн бөгөөд мөрийгөө алдсан жүжигчин Н.Ялалт аваргыг үүрэн арай хийж 20 метр газрыг туулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xooni(202.70.46.204) 2013 оны 08 сарын 30

vnxeer erchvvlin to gloom xatuu stvv feseerei

0  |  0
Зочин(202.179.11.202) 2013 оны 08 сарын 25

Дандаа сахилгагүйтэж явдаг золиг доо.

0  |  0
Top