Хуульчид өөрийнхөө нэрийг дэвшүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт энэ сарын 19-нөөс эхэлж энэ долоо хоногийн Баасан гарагийн буюу энэ сарын 23-ны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Монголд анх удаа хуульч мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын хурлын төлөөлөгчийн сонгууль интернэтээр орон даяар болж байгаа юм. Хуульчид өөрийнхөө нэрийг дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт нь Хууль зүйн сайдын батлагдсан зааврын дагуу цахим хэлбэрээр буюу интернэтээр www.jurists.gov.mn хуудсанд явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top