Шинэ станцын шавыг тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас урт болон дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг болох “Амгалан” дулааны станцын гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ. “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг чөлөөлөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс газар чөлөөлүүлэх ажилд хамтран оролцож , Эрчим хүчний яамнаас томилсон Төсөл хэрэгжүүлэх нэгж газар дээр нь гүйцэтгэгч компанитай нягт улдаатай ажиллаж байна. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилго бүхий Амгалангийн дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг хангах юм. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна. “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top