ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг энэ сарын 19-ний өдөр баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Бямбаа нь ХААИС-ийн захирал байх хугацаандаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан аж.

Түүнчлэн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн байна. Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлжээ.

Тиймээс ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх үндэслэлээр шалгаж эхлээд байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(202.21.116.2) 2013 оны 08 сарын 23

HAAIS-d olon jil baij ih l hulgai luivar hiisen hun l dee. Tuuniig n ih yum hiisen gej oilgodog bailgui dee. Ter utgaaraa ch ih yum hiisen l dee.

0  |  0
Илчлэх(182.160.38.23) 2013 оны 08 сарын 21

Хууль бус зүйл олон хийсэн бол шийдэх л хэрэгтэй Агробиологийн сургуулийн сургултын Зайсанд байрладаг газар юу болсон бэ

0  |  0
ХААИС(203.91.117.4) 2013 оны 08 сарын 21

Ямар ч Бямбаа бол ХААИС-д маш их юм хийсэн хүн.

0  |  0
Top