Цусаа хандивлах үндэсний өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Цусаа хандивлах үндэсний өдөрлөг нийслэл хотод болох гэж байна. Энэхүү аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус ТББ хамтран зохион байгуулж байгаа юм. 17-60 настай 45-аас дээш кг жинтэй, одоогоор ямар нэгэн өвчин эмгэггүй бол та энэхүү аянд нэгдэж өөрийн цусаа хандивлаж болох юм байна. Өдөрлөг Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр 23-ны өдрийн өглөөний 08.00 цагаас эхлэнэ. Дашрамд дуулгахад, цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал  30 хувь бага гэж шинжлэх ухаанд нотологджээ.  Нэг удаа  350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top