Хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Нийслэлд агаарын бохирдол үргэлж яригддаг ч сайн шийдэгдээгүй байтал үүнтэй зэрэгцээд өнөөдөр хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү болсон байна. Нийслэлийн хэмжээнд ил задгай автомашин угаалгын газраас эхлээд химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэрүүд нь бараг төвдөө шахуу байрладаг зэрэг нь хөрсний бохирдол үүсгэх гол нөхцөл болдог. Мөн үүнээс гадна гэр хорооллын ил задгай 00, хог хаягдлаас хөрсний бохирдол бий болж буйг мэргэжилтгүүд хэллээ. Ийнхүү хөрсний бохирдолтой тэмцэхээр Хангард ордны 14-н давхарт өнөө өглөө "Хөрсний бохирдол, гэр хорооллын 00, ариун цэврын асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар сургалт хэлэлцүүлэг" боллоо. Тус сургалтад Токиогийн их сургуулийн доктор илтгэл тавьж хөрсний бохирдолтой тэмцэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top