Украин Улсын визийн журамд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Украин Улсад гурван сараас дээш хугацаагаар зорчих тохиолдолд заавал тус улсын визтэй байх шинэ журам батлагдсантай холбогдуулан тус улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр ирж буй монгол оюутан, аспирантууд Украины виз мэдүүлэхээр болов.

Визийг үндэслэн украины тал оюутнуудад түр хугацаагаар Украин Улсад оршин суух үнэмлэх олгох бөгөөд дараагийн жилүүдэд дахин виз авах шаардлагагүй, түр хугацааны үнэмлэхний хугацааг сунгаж зохицуулагдах юм.

Оюутны визийг суралцах сургуулиас нь олгосон урилгыг үндэслэн Украин Улсаас Бээжин, Москва хотноо суугаа ЭСЯ-даас төлбөртэйгээр олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top