”Бодь буян” компанийн барьсан усан оргилуур 14 настай охины аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

14 настай охин усан оргилуурын тогонд цохиулан амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн нэгдүгээр багт оршин суудаг 14 настай Н охин аймгийнхаа усан оргилуур дотор тоглож байгаад тогонд цохиулан нас барсан байна. Усан оргилуурын цахилгааны тогийг төмөр хоолойгоор гүйлгэсэн бөгөөд охиныг ойчин газар унах үед цахилгааны утас масс өгч төмөр хоолойгоор дамжсан бололтой. Уг усан оргилуурыг “Бодь буян” компани гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд зах зээлийн ханшаар  бол 160 сая төгрөгийн өртгөөр босгожээ.

Мөнгө цагаан нүд улаан гэгчээр мөнгөнд шунаж, чанаргүй бүтээн байгуулалтаар хүний нүд хуурсан нь ийнхүү дэгж дэрвэж явсан охины амь насанд хүрлээ. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгчээр гаднаасаа гоё харагддаг усан оргилуурын тогноос  болж гурван хүүхэд амь эрсэдлээ. Сануулахад, хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Тавантолгой тосгонд байгуулсан усан оргилуурын тогны утасыг хамгаалалтгүй хийсний улмаас нэг айлын 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэвч хүний амь насаар "дохио" өгсөөр байтал ухаангүй ноёд, урагшгүй албатуудын балгаар дахин нэг хүүхэд амь насаа алдаж, усан оргилуурын тогонд цохиулж амь насаа алдсан хүүхдийн тоог нэмлээ.

Эрдэнэт хүний амь насыг аван одсон эл оргилуур нь 2012 ашиглалтад орсон бөгөөд 1 жилийн дотор хүний аминд хүрлээ. Харин хариулцлагыг нь Улаанбаатар хот дахь “Бодь буян”компани хүлээх үү, аль эсвэл амь насаа алдсан хүүхдэд бурууг нь тохоод өнгөрөх үү, эрх баригч нар аа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (122.201.28.4) 2013 оны 08 сарын 22

iim hereg gardag yum heden jiliin omno hitadad bas iim hereg garch hun uhej bsan sanagdaj bn ternees hoish usan orgiluuriin usand oroltgu gej boddog bolson shu

0  |  0
gg(202.21.124.1) 2013 оны 08 сарын 21

hentiid yu l bolood bndaa

0  |  0
bbb(202.126.89.251) 2013 оны 08 сарын 21

unen unen iim herg olon garjga yum bnlee

0  |  0
bbb(202.126.89.251) 2013 оны 08 сарын 21

unen unen iim herg olon garjga yum bnlee

0  |  0
zewuun nowshnuud(223.33.186.11) 2013 оны 08 сарын 21

Muusaan yaltanguud iim l yum hiinede neere

0  |  0
aa(202.21.113.10) 2013 оны 08 сарын 21

ene tegeed unen yumuu hudlaa yumuu heleed uguuch

0  |  0
huts(203.194.115.128) 2013 оны 08 сарын 21

zindaa vnen zuw medeelel olchood nadhaa bichvvl ysiim bee

0  |  0
Top