22-ын товчооны постуудад шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ пост  ажиллуулсан байгаа.  Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа аж. Тэгвэл Нийслэлийн онцгой байдал энэ бүгд дээр хяналт тавих үүргийг хүлээн авсан байна. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар газар дээр нь үзлэг шалгалт хийгээд холбогдох хүмүүст мэргэжлийн заавар зөвлөгөө өгөөд ирчээ. Үүний дараа хэд хэдэн шалгалт бас үзүүлэх сургалтыг зохион байгуулсан байна. Одоогоор ямар нэг зөрчил илрээгүй бөгөөд маргааш 22-ын товчооны постуудаар шалгалт хийх аж.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top