Цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, байгууллагын 2013 оны “Хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, авлигаас ангид, цахим суурьтай байгууллага болно” зорилтын хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах юм. Байгууллагын архивын сан хөмрөгт нийт 11201 гаруй /цаашид нэмэгдэх тоо/ хадгаламжийн нэгж байгаагаас энэ оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар байнга хадгалах 738 хадгаламжийн нэгжийг бүртгэж, 130 хадгаламжийн нэгжийг цахимжуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top