Үндсэн хуулийг судлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын үр нөлөө, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа талаар санал солилцсон юм. НҮБ-ын багийнхан “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн туршлагыг үнэлэх нь” сэдвээр судалгаа хийх гэж байгаа бөгөөд эхний ээлжинд судалгааны аргачлал, хамрах хүрээ, тоймыг боловсруулан энэ оны 9-11 дүгээр сард нэгдсэн судалгаа явуулсны дараа сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт семинарууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top