Галзуу хулганы тасалбарыг 3000 төгрөгөөр худалдаж авах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Ирэх баасан гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд галзуу хулганыг ашиглалтад оруулахаар болжээ. Уг галзуу хулганыг хүрээлэнгийн ажилтан, мэргэжилтнүүд нээлт хийхээс өмнө 1000 удаа туршиж үзэхээр болсон бөгөөд үүний дагуу 700 гаруй удаа туршихад ямар ч хүндрэл бэрхшээл гараагүй юм байна. Энэхүү галзуу хулганы урт нь 680 метр аж. Мөн нэг дор 24 хүн суух боломжтой юм байна.Түүнчлэн галзуу хулгана дээр тоглох тасалбарын үнэ 6000 төгрөг бөгөөд нээлтийн өдөр 3000 төгрөгөөр тасалбар худалдан авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aij bno(103.11.195.237) 2013 оны 08 сарын 21

ymar azgui 24 hunii amiig awah yum bol do...zooz medku e

0  |  0
Top