“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Нийт хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болох хорт хавдартай тэмцэх, хорт хавдрын талаарх ойлголтыг иргэддээ хүргэх зорилгоор улс орон даяар ХААН Банкны “Хавдрын эсрэг үндэсний аян” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Хавдрын өвчлөл ихтэй 8 аймагт хэрэгжихээр болсон энэхүү аян Дорнод аймгаас эхэлсэн бөгөөд 08 сарын 18-нд тус аймгийн  БОЭТ-ийн гадаа талбайд хийсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-нд ХААН Банкны Өмнөд бүсийн иргэдийн банкны захирал Д.Энхбаатар, ХСҮТ-ийн нарын баг, аймгийн удирдлагууд мөн нутгийн иргэд оролцсон юм. Дорнод аймагт ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнүүд иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт хийх, хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэгийг эрсдэлт бүлгийн хүн амд зохион байгуулах, зарим төрлийн мэс засал хийх, эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон ХААН Банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг газар дээр нь хийж гүйцэтгэж байна. Энэхүү аян нь Дорнод аймагт 8 хоног ажилаад цаашлаад Хэнтий аймгийг зорих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top