Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Энэ сарын 25-нд буюу ням гараг Шинэ урлагийн төлөөх “Баатар хот” клуб, Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэм хамтран Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, яруу найргийн уншлага зохион байгуулахаар болжээ. Уг үйл ажиллагаа нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд 11 цагаас болох аж. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зохиолчийн хөшөө, талбайг цэвэрлэж, Их зохиолчийн хөшөөг  тойроод битүү ургасан зэрлэгийг  түүх юм байна. Мөн утга зохиолд хайртай хэн бүхнийг энэхүү үйл ажиллагаанд нэгдэн оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top