ХААИС сургалтын төлбөрөө 12 хувиар нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Их, дээд сургуульд элсэгчдын сургалтын төлбөрийн асуудал эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болж хувирдаг билээ. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн цалинтай иргэдэд энэ нь дарамт болж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж зарим нэг нь орон гэрээ банкинд тавих нь энүүхэнд. Нэг ёсондоо их, дээд сургууль жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр сургалтын төлбөр хоёр саяд хүрээд байгаа нь нууц биш юм. Тухайлбал, МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ жил мөрдөх сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ мэргэжил болон ангиар нь ялгаварлан өсгөсөн байна. Тодруулбал ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутан 1.4 орчим сая төгрөг, шинээр элсэгчид кредит цагаасаа хамаараад дунджаар 1.6 – 2.1 сая төгрөг төлөх юм. Ерөнхийд нь авч үзвэл тус сургуулийн сургалтын төлбөр 16,7 хувиар нэмэгджээ.

Харин Хөдөө аж ахуйн их сургуулийн Удирдах зөвлөл саяхан хуралдаж, 2013-2014 оны хичээлийн жилийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох, 2014 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай болон үндсэн хөрөнгө актлах, сургуулийн дүрмийг шинэчилэн батлах гэх мэт  асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлэхээр шийдэрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top