”Ээж мод”-ыг дахин цэвэрлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Өнгөрсөн сард “Гэрэлт Цалиг” ТББ-аас “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аян эхлүүлж байгалиа хайрлан хамгаалах, хог буртгийг нь цэвэрлэх зэрэг ажлыг хийх гэж байгаа танилцуулсан билээ. Тэд энэ аяны хүрээнд шүтлэгийн зан үйлээс болж ихээхэн бохирдсон “Ээж мод”-ны хадаг яндар, хог хаягдлыг хэсэгчлэн цэвэрлэж байсан бөгөөд   энэ сарын 24-ний өдөр тус газрын ойр орчмыг дахин цэвэрлэхээр болжээ. Энэ удаагийн цэвэрлээг БОНХЯ, тус яамны дэргэдэх Байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн МЗХ уг ажлыг дэмжиж, Сэлэнгэ аймгийн  Залуучуудын холбоо хүн хүч, техник гаргаж өгөхөөр болжээ.

Мөн байгаль орчноо дээдлэн хамгаалагч “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын  40 залуу энэ удаад хувцаслалтаараа жигдрэн оролцох аж. Энэ удаагийн “Амьд байгалиа хайрлая” аяныг “Гэрэлт цалиг” ТББ ерөнхийд нь хариуцаж, жиргээчдийн багийг “Төрийн дайсан” нэрээр жиргэдэг твиттэрч н.Төрмөнх, сэтгүүлчдийг “Монгол HD” телевизийн сэтгүүлч н.Бүрэнбаатар нар зохион байгуулж авч явах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top