“Дархан Минж”-ийн уулзварыг нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын шинэчлэлийн ажил дуусаж өнөөдөр албан ёсоор нээлээ. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөн ихтэй, байнга түгжрэл үүсдэг энэ уулзварыг өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн нэвтрэх чадвар сайжирна. Өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд найм, дөрвөн эгнээтэй байсан нь зургаан эгнээ бүхий зорчих хэсэгтэй болжээ. “Гудамж” төслийн хүрээнд Өргөө, Саппоро, Дарь-Эх, Сансар, Тээврийн дээд сургууль, Дамбадаржаагийн гэсэн зургаан уулзварыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулаад байгаа. Өнөөдрийн байдлаар 9 уулзварын зам барилгын ажил ид өрнөж байгаагаас энэ долоо хоногт дахин 4 уулзварын шинэчлэл дуусаж хүлээлгэн өгөх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ulzii(103.11.195.178) 2013 оны 08 сарын 21

sain bn

0  |  0
Top